• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-02 16:20:58    
Ноднин жил Хятад Японы худалдааны хэмжээ 200 тэрбум ам. доллараас давжээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Худалдааны яамны хамгийн шинэ бүртгэл тооцоогоос үзвэл, ноднин жил Хятад Японы худалдааны хэмжээ дахин шинэ амжилтыг тогтоож, 207 тэрбум 360 сая ам. долларт хүрч, ноднины мөн үеийнхээс 12.5 хувиар өссөн нэмэгдсэн юм байна.

      Хятад Японы худалдааны хэмжээ 1972 онд 1 тэрбум 400 сая ам. доллар байсан бол, 2002 гэхэд 100 тэрбум ам доллараас давсан бөгөөд үүний дараа дөрөвхөн жилийн хугацаанд 200 тэрбум ам долларт хүрсэн юм байна. Өнөө, Япон нь Хятадын худалдааны гуравдахь том түнш бөгөөд гадаад хөрөнгийн хоёрдохь том үүсвэр газар болжээ.

      2007 онд Хятад Японы улс хоорондын харилцаа хэвийн болсоны 35 жилийн ой тохиож байна. Хоёр орон эрчим хүчийг хэмнэх, орчин ахуйг хамгалах, дунд жижиг аж ахуйн нэгжийг хөгжүүлэх зэрэг салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад Японы эдийн засаг худалдааны харилцааг тал бүрээр өргөн салбарт хөгжихийг ахиулах ёстой гэж Хятадын худалдааны яам илэрхийлсэн байна. \Алтаннавч орчуулж,Урангоо хянав.\