Оюуны өмчийн эрхийг хамгаалах олон улсын дүрэм гурамд өөрчлөлт оруулж хөгжүүлэхэд, эрх тэг шударга зарчмыг бүрмөсөн тусгаж, адил бус хөгжлийн шатанд байгаа орнуудын эрх ашгийг чадахын хирээр харгалзан үзэх ёстой гэж Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалах үндэсний ерөнхий газрын дарга Тянь Ли-фү сүүлийн өдөр хэлсэн байна.
Тун саяхан Бээжинд болсон дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах, шинийг үүдэх чуулга уулзалт дээр тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газраас оюуны өмчийн эхрийг хамгаалж эрчимжүүлэх ажилд уйгагүй хүчин чармайлт гаргаж тодорхой үр дүнд хүрсэн байна гэжээ. Хятад улс бол хариуцалгатай хөгжиж байгаа орон. Олон улсын гэрээг журамлан сахиж, хуулийн дагуу оюуны өмчийн эрхийг хамгаалах нь Хятад улс гадаадын тэргүүний техникийг зээлдэн оруулах болон гадаадын бизнесменүүдийн хөрөнгө оруулалтыг татах аятай орчин ахуйг бүрэлдүүлэх шаардалга болох бөгөөд бүр ч бие даан шинийг үүдэх хүчин чадлаа дээшлүүлж, өөрийн хөгжлөө түргэтгэхийн шаардлага юм гэж тэрээр хэлсэн байна. /Рэнчинсоо орчуулж, Баясгалан хянав/
|