Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 2-ны өдөр Төрийн зөвлөлийн зарлигт гарын үсэг зурж, Зэн Ийн-чуанийг Хятадын Шянганы засаг захиргааны онцгой районы 3-дахь засаг даргаар тохоон томилов. Тэрээр энэ оны 7-р сарын 1-нд тушаалд орох болно.
Мөн өдөр хуралдсан төрийн зөвлөлийн бүгд хурал дээр Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Шянганы онцгой районы засаг даргын энэ удаагийн сонгуулль хуулийн дагуу явагдаж, Шянганы онцгой районы тулгуур хууль болон холбогдох хууль тогтоолтой бүрмөсөн нийцэж, эрх тэгш, ил тод, шударга байх зарчмыг харуулсан байна. Ноён Зэн Инчуаний сонгогдсон нь Шянганы нийгэм нийт түүнд итгэл найтвэр тавьж байгааг бүрэн харууллаа гэжээ.
Энэ мэдээг аваад Зэн Инчуань мэдэгдэл хийж тэмдэглэхдээ, онцгой районы Засгийн газрыг удирдан, Шянганг шинэ шатанд хүртэл хөгжүүлэхээр бүх хүчнээрээ чармайж, Төв Засгийн газар тэрчлэн Шянганы ард иргэдийн хүсэл найдварыг хүсэрдүүлэхгүй гэжээ. /Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав/
|