Энэтхэгийн нийслэл Шинэ делид болсон Өмнөд азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбооны тэргүүн нарын 14-р бага хуралд ажиглагчаар оролцсон Хятадын ГХЯ-ны сайд Ли Жаошин хэлэхдээ: эрх тэгш харилцан итгэлцсэн, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх үзэл санаагаар, Өмнөд азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбоотой хамтын ажиллагаагаа өргөтгөж, Өмнөд Азийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Хятад улс бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулахыг зорьсоор ирсэн бөгөөд Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбооны хамтын ажиллагааны үйл явцад анхаарал тавьж, дэмжсээр ирсэн. Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбоо Хятад улсыг ажиглагчаар элссэнд талархаж, сайшааж байна. Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбооны орнуудын эрэл хүслийг хүндэтгэсэн үндсэн дээр тус холбоотой хэлхээ холбоотой ажиллаж, ажил хэрэгч хамтын ажиллагааг алхам алхмаар өргөтгөхөд Хятадын засгийн газар бэлэн байна гэжээ. Хятад улс болон Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбоо хамтран ажиллах нь хоёр талын ашиг сонихолд ашигтай юм гэж тэрээр тэмдэглэжээ. /Баясгалан орчуулж Баатар хянав/
|