БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бан гүө 3-ны өдөр Бээжинд, айлчилж ирсэн Тайландын гүнж Маха Чакри Сириндхорнтой уулзаад хэлэхдээ, Хятад Тайландын харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний хамтын хүсэлт юм, Тайландын талтай хамтын ажиллагааны цар хүрээгээ цаашид өргөтгөн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны ард түмэнд ач тусыг нь хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Чакри Сириндхорн хэлэхдээ, би Хятадын ард түмэнд гүн зузаан хайр сэтгэлтэй, Хятад улсад айлчлах болгондоо Хятадын шинэ хөгжлийг гүнээ мэдэрдэг юм гэжээ.\Уртнасан орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|