• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-04 18:18:03    
Хөхнуур түвдийг холбосон төмөр зам ашиглалтад орсноос хойш осол гараагүй

Синьхуа Агентлаг

      2006 оны 7-р сарын 1-нд Хөхнуур түвдийг холбосон төмөр зам ашиглалтад орсноос хойш Хөхнуур түвдийн төмөр замын компани байгаль орчныг хамгаалах хууль дүрмийг чанга хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах үр ашигтай арга хэмжээнүүд авсан байна. өнөөд хүрч иртэл уг төмөр замаар нэг ч удаа осол аваар гараагүй.

      Эх сурвалжаас үзвэл, эрхлэлт удирдлагын түвшнийг байгаль орчныг хамгаалах шаардлагад хүргэхийн тулд Хөхнуур түвдийг холбосон төмөр зам дагуу буудууд цахилгаан эрчим хүч, нарны энергигээр гол болгосон цэвэр эрчим хүч хэрэглэсэн байна. Галт тэрэгнүүдийн хог хаягдлын сав нь хог хаягдалыг 48 цаг хадгалж, бохир ус хадгалах систем нь бохир усыг 18 цаг хадгалж чаддаг байна. Үүний зэрэгцээ Хөхнуур түвдийн төмөр зам дагуу Ши Нинь, Лхасаа зэрэг буудалд хог зөөх 20 машин ажиллуулж, галт тэрэгний бохир усыг тогтсон цэгт хүргэн шийдвэрлэж байна, ингэснээр өндөрлөгийн байгаль орчныг үр ашигтай хамгаалж байна. /Баатар орчуулж хянавхянав /