Хятадын засгийн газар ноцтой бохирдол гаргаж байгаа 6066 аж ахуйн нэгжид шууд хяналт тавьж, эдгээр аж ахуйн нэгжийн бохир бодис гаргаж байгаа байдлыг цаг даруйд нь цуглуулж, хууль хэрэгжүүлэх хяналтаа эрчимжүүлж, бохирдлоо засахыг нь үр ашигтай ахиулж, бохир бодис гаргах хэмжээг багасгах болно.
Байгаль орчныг хамгаалах үндэсний ерөнхий газрын хариуцлагатан хэлэхдээ, Хятад улс хяналтад авсан эдгээр бохирдол ихтэй аж ахуйн нэгжид бохирдлыг багасгах хариуцлагыг урьдаар хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ эдгээр аж ахуйн нэгжид байгаль орчны хамгаалалтын бүртгэл хийж, түүний бохир бодис гаргаж байгаа байдлыг цаг тухайд нь нийгэм нийтэд мэдэгдэнэ. Хятадын олон газрууд бохир бодис гаргахыг засах төсөл, тэргүүний хэрэглээний техникийн үлгэр жишээ төсөл, бохирдлыг засах тусгай хөрөнгө мөнгөний төлөвлөгөө хэрэгжүүлэхдээ, дээр дурьдсан гол хяналтад авсан бохирдол ихтэй аж ахуйн нэгжийг хамгийн түрүүнд авч үзэх хэрэгтэй гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, байгаль орчныг хамгаалах хуулийн хэрэгжилтэд тавьсан хяналт сулрах, байгаль орчныг хамгаалахад оруулсан хөрөнгө мөнгө хүрэлцээ муутай байсан зэрэг шалтгаанаас болж, өнгөрсөн жил Хятад улс оны эхэнд тогтоосон гол бохирдол бодис гаргах хэмжээг 2%-иар багасгах зорилтыг биелүүлж чадаагүй юм байна. /Баатар орчуулж,Урангоо хянав/
|