• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-05 15:42:28    
Хятадын хөдөө тосгоны амжиргааны наад захын баталгаанд хамрагдсан хүн ард 15 сая гаруйд хүрч байна

Рэнь Минь Ри Бао Сонин

     Одоогийн байдлаар, Хятадын мужийн шатны 25 засаг захиргааны район хөдөө тосгоны амжиргааны наад захын баталгааны дүрэм тогтоож, үүнд хамрагдах хөдөө тосгоны хүн ардын тоо 15 сая 90 мянгад хүрсэн байна.

     Төлөвлөгөөний дагуу, Хятад улс энэ оны эхний хагаст бүх Хятадын хэмжээнд хөдөө тосгоны амжиргааны наад захын баталгааны дүрэм тогтоож, хөдөө тосгоны 21 сая хүн ардыг уг дүрэмд хамруулах боломжтой болжээ.

     Газар нутгийнхаа эдийн засгийн хөгжлийн түвшин болон санхүүгийн байдлын дагуу, амьжиргааны наад захын баталгааны баримжаа, түүнд хамрагдах хүмүүсийг зүй зохистой тогтоох хэрэгтэй. Үүний зэрэгцээ хөрөнгө мөнгө цуглуулах арга замыг цаашид дүрэмжүүлж, хөрөнгийг баталгаажуулах механизм тогтоох хэрэгтэй. Хөдөө тосгоны амьжиргааны наад захын баталгаанд хамрагдах өргөдөл дэвшүүлэх, түүнийг хянаж зөвшөөрөх, олон нийтэд мэдэгдэх, мөнгө төгрөг тараах зэрэг үйл явц хэлбэрийг дүрэмжүүлэх хэрэгтэй гэж Хятадын Ард иргэдийн засаг захиргааны яамны хариуцлагатан олон газрынханд шаардсан байна. /Урангоо орчуулж, Баатар хянав /