Бээжингийн цагдаагийн талынхан нь 5-ны өдөр Бээжингийн гадаад хэлний их суургуультай хамтран ажиллах гэрээ тогтоов. Бээжин хотын нийгмийг аюулаас хамгаалах газрын холбогдох хариуцлагатай хүн гарын үсэг зурах ёслол дээр хэлэхдээ, Бээжин хотынхон Олимпийн наадамд үйлчлүүлэхээр гадаад хэлний дээд зэргийн 2000 шахам чадвартанг бэлтгэн сургана гэжээ.
Цааш нь хэлэхдээ, Бээжин хотод өнөө гадаад хэл эзэмшсэн ардын цагдаа ховор байгаа. Ийм нөхцөлд Бээжингийн гадаад хэлний их сургуультай хамтран ажиллаж, англи хэл эзэмшсэн дээд зэргийн чадвартанг голлон бэлтгэх бөгөөд франц, португали, япон, солонгос, араб зэрэг хэлний чадвартанг бас бэлтгэх болно. Эдгээр хүмүүс нь Олимпийн наадмын командлалын төв, олон улстай холбоо барих газар зэрэг салбарт голлон үйлчлэх болно гэжээ. /Рэнчинсоо орчуулж Баясгалан хянав /
|