• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-06 17:54:23    
Хятад Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна

Синьхуа Агентлаг

      БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга хатагтай Гү Шиу-лянь 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Монгол улстай хамтаар, Хятад Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцааг урт хугацаанд тогтвортой, эрүүл саруулаар хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц. Мөнх-оргил тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчидтэй уулзах үедээ Гү Шиу-лянь, сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны дээд хэмжээний хэлхээ холбоо сайжирч, улс төрийн талын итгэлцэл байнга нэмэгдэж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа түргэн хөгжиж, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбар хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагаа жил ирэх тусам эрчтэй явагдаж байна. Монголын талтай хамтаар хоёр тал улс төрийн хүрээнд харилцан итгэлцсэн, газар зүйн талаар ойр төд, эдийн засгийн хүрээнд харилцан нөхвөрлөсөн давуу талаа цаашид хөгжүүлж, хоёр орны засгийн газар, парламент, иргэд хоорондын найрсаг хэлхээ холбоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцааны урт удаан тогтвортой эрүүл саруул хөгжлийг түлхэн ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Ц. Мөнх-оргил хэлэхдээ, сүүлийн жилүүдийн Монгол Хятадын харилцааны урагштай хөгжилд Монголын тал сэтгэл хангалуун байгаа бөгөөд олон салбарт хоёр талын харилцааг цаашид түлхэн ахиулахад бэлэн байна гэжээ. /Рэнчинсоо орчуулж Баясгалан хянав /