• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-07 15:35:18    
Хятадын суудлын машины борлуулагын хэмжээ 1 сая 120 мянгад хүрсэн байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын авто машины аж үйлдвэрийн нийгэмлэгийн 6-ны өдөр нийтэлсэн сүүлийн үеийн бүртгэлийн дүнд харуулснаар, энэ оны эхний гурван сард Хятадын өөрөө үйлдвэрлэсэн жижиг суудлын машины борлуулагын хэмжээ 1 сая 120 мянгаас давж, ноднины мөн үеийнхээс 30 гаруй хувиар нэмэгдсэн байна.

     Бүртгэлд харуулснаар, энэ оны эхний гурван сард Хятадын өөрөө үйлдвэрлэсэн жижиг суудлын машины борлуулагын эхний арвад жагсаагдсан машины зонхилох олонх нь хямд жижиг суудлын машин байна.

     Холбогдох мэрэгжилтний төсөөлж байгаагаар, Хятадын авто машины аж ахуйн нэгжийн дотоод удирдлагын өртөг буурч цар хэмжээ нь өргөжихийн хэрээр, Хятадын авто машины үнэ хойшид дахин буурах орон зайтай байгаа юм. Үүний зэрэгцээ Хятадын иргэдийн орлого тасралтгүй нэмэгдэж байгаа учир, маш олон айл өрх жижиг суудлын машин худалдан авах боломжтой болсон байна. 2008 он юм уу 2009 онд Хятадад жижиг суудлын машин улам түгээмэлзэх юм байна. \Номин орчуулж Пэрлаймаа хянав\