Хятадын БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Жян Жэнхуа саяхан Шанши мужын ажил байдалтай танилцахдаа, дотоодын хүчиндээ түшиглэн, эрчим хүчний эх баялагийг идэвхтай нээн хөгжүүлж, юуны өмнө эрчим хүчийг хэмнэх бол Хятадын эрчим хүчний асуудлыг зохицуулах үндсэн чиг шугам мөн гэж хэлсэн байна.
Жян Жэнхуа хэлэхдээ, эрчим хүч нь эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил, хүн ардын амьдрал, экологийн орчин ахуй, хүн төрөлхтний аюулгүй байдалтай нягт холбоотой юм. Хятад улс эдийн засаг түргэн хөгжиж байгаа болохоор эрчим хүчний асуудал нь нэн илт харагдаж байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|