Одоох байдлаар, Бээжингийн олимпын наадмын барилга байгуулалт урагштай явагдаж байна. Ерөнхий төлөвлөгө ёсоор Үндэсний биеийн тамирын ордноос бусад тэмцээний ордон талбайнуудыг энэ ондоо багтаан барьж дуусгахаар байна, Үндэсний биеийн тамирын ордоныг 2008 оны 3-р сарын сүүлчээр барьж дуусгах юм байна.
2008 оны олимпын наадмын барилгын командлын газрын хэвлэлийн төлөөлөгчийн танилцуулснаар, одоох байдлаар Үндэсний биеийн тамирын ордон, Үндэсний сэлэлтийн төв зэрэг шинээр байгуулах 12 ордон заалын барилга байгуулалтын цогцолбор барилгыг хийж дуусаад, засвар болон цахилгаан механикийн тоног төхөөрөмжийг угсрах ажлыг биелүүлж байна. Өөрчлөн шинэтгэх барилгын 11 төслийг бүхнийг эхлүүлээд байна, түр ашиглах ордон талбай, дасгал сургуулийн ордон талбай тэрчлэн холбогдох барилга байгуулалт нь ч урагштай явагдаж байна гэжээ.\Номин орчуулж, Буян хянав\
|