Тогорууны төрлийн судлаачид Хятадын Түвдийн нутагт өвөлжсөн хар хүзүүт тогорууны сүрэгт судалгаа хийсний дүнд, энэ онд Түвдэд өвөлжсөн хар хүзүүт тогоруу 6940-д хүрч, номд орсоноос хойших аль ч жилүүдээс олон тогоруу өвөлжсөн байна.
Энэхүү тоо баримтыг Түвдийн өндөрлөгийн амьтан судлалын хүрээлэн болон Америкийн олон улсын тогорууны төрлийн сангийн мэргэжилтнүүд хамтаар шинжилж мэдсэн байга.
Түвдэд хар хүзүүт тогоруу нэмэгдсэн нь экологийн орчин ахуй сайжирч, хүн ардын хамгаалах ухамсар дээшилсэнтэй нягт холбоотой юм гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хар хүзүүт тогоруу бол Хятадын төрийн хамгаалалтад байгаа зэрлэг амьтан юм. Хар хүзүүт тогоруу бол өндөрлөгийн ууган шувуу бөгөөд голдуу Хятад, Энэтхэг, Бутан, Балба зэрэг оронд тархан амьдарч байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|