• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-09 10:17:47    
Түвдийн түргэн хөгжил нь Тайландын гүнжид хамгийн гүн сэтгэгдэл үлдээв

Синьхуа Агентлаг

     Түвд олон талаар түргэн хөгжсөн явдал нь Түвдэд дахин хийсэн айлчлалын маань хамгийн гүн сэтгэгдэл юм гэж Хөхнуур түвдийн төмөр замаар галт тэргэнд сууж Түвдэд ирсэн Тайландын гүнж Маха Чакри Сиринхорн хэлсэн байна.

     Сиринхорн 7-ны орой Түвдийн төв Лхас хотод хүрэлцэн очиж, дараа өдөр нь Будла ордон, Лалу намаг газар, Их жоо хийд зэрэг газруудаар үзэн танилцсан байна. 8-ны өдөр Лхас хотод Түвдийн өөртөө засах районы орлогч дарга Ү Инжетэй уулзах үе, тэрээр нэг өдрийн айлчлалын дараах сэтгэгдлээ ярисан байна.

     Сиринхорн 2-ны өдрөөс Хятадад найрсаг айлчлал хийж эхэлсэн бөгөөд 24 дэх удаагаа Хятадад айлчилж байгаа нь энэ юм.\Алтаннавч орчуулж Пэрлаймаа хянав\