• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-09 10:24:49    
Дунд жижиг аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн хилийн чанадад гарахыг ахиулж байна

Синьхуа Агентлаг

     8-ны өдрийн үдийн хойно, Хятадын өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээнд худалдан борлуулах 3-р их хурал Фү Жянь мужийн Фү жөү хотод өндөрлөв. Бүх дэлхийн 20 гаруй улс орны 216 үндэстэн дамнасан худалдаачид худалдан авах ажилд оролцож, газар дээр нь гэрээ байгуулсан нийт хэмжээ 3 тэрбум 700 сая юаньд хүрсэн байна.

     Фү Жянь мужид ажиллуулсан өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээнд худалдан борлуулах их хурал нь олон улсад борлуулагдах таваарын солилцооны таатай орчин болсны хувиар дунд бага оврын аж ахуйн нэгжүүд бүх дэлхийн худалдаачдад Хятадын хямд мөртөө гоё сайхан бүтээгдэхүүн олгоход тус дэм болж байна.

     Хамгийн шинэ бүртгэлээс үзвэл, 2005 онд НҮБ-ын Хятад улсаас шууд худалдаж авсан хэмжээ нь бүх дэлхийн худалдан авах хэмжээний зөвхөн нэг хувийг эзэлж байгаа болохоор үндэстэн дамнасан байгууллагуудтай бизнес эрхлэх үзэл ухамсраа дээшлүүлэх хэрэгтэй юм байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\