Хятадын Засгийн газрын нээн хөгжүүлэх шинж чанар бүхий банк санхүүгийн байгууллага – Хятадын Үндэстний хөгжлийн банк тун саяхан Ши-ань хотод Хятадын баруун бүсийн нээн хөгжүүлэх районуудтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, эдгээр районд дэд бүтцийн байгуулалтад хэрэглэх гурван тэрбум юаний зээл олгохоор тогтсон байна.
Ши-ань, Шинин, Чэндү, Хөх-хот, Үрэмч зэрэг газрын нээн хөгжүүлэх район энэ зээлийг авах юм байна. "Баруун бүсийн нутгийг ихээр нээн хөгжүүлэх" стратегийн байршуулалтыг хэрэгжүүлж, баруун бүсийн нутгийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэхийн төлөө ирэх таван жилд Үндэстний хөгжлийн банк нь 15 тэрбум орчим юаний зээл хангаж, баруун бүсийн нутгийн эдийн засгийн нээн хөгжүүлэх районуудын дэд бүтцийн байгуулалтад хэрэглүүлэх юм байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|