ТӨЗР-ны барилгын танхимаас сурвалжлагчийн мэдээлснээр, Түвд энэ оноос хямдаар түрээслэх байшин барих барилгын ажлаа тал бүрээр эхлүүлж, Лхас, Шигаз, Шань нань, Линь жи зэрэг нутаг районд 4500 гаруй хямдаар түрээслэх байшин барьж, хот суурины орлого багатай хүмүүсийн орон сууцны асуудлыг зохицуулах юм байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Түвдийн хямдаар гэр байшин түрээслэх дүрэм нь голдуу төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн гэр байшингийн асуудлаа зохицуулахад бэрхшээлтэй ажилтан ажилчид болон хот суурингийн хамгийн дор орлоготой, гэр байшингийн асуудлаа зохицуулахад бэрхшээлтэй айл өрхийг хамарсан байна. Хямдаар түрээслэх гэр байшин барих хөрөнгө мөнгийг голдуу засгийн газраас санхүүжүүлж, үүнд ТӨЗР-аас 280 сая юань санхүүжүүлэх юм байна. \Буян орчуулж Номин хянав\
|