Хятадын хүүхдийн хамгийн том SOS тосгоны шавыг 9-ний өдөр Бээжинд тавьлаа. Энэ бол Хятад улс болон олон улсын хүүхдийн SOS тосгоны байгууллагын хамтран байгуулсан 10-дахь хүүхдийн тосгон бөгөөд байгуулсаны дараа 120 өнчин хүүхдийг хүлээж авах юм байна.
Энэ хүүхдийн тосгон 2008 оны эхний хагаст байгуулагдана. Олон улсын хүүхдийн SOS тосгоны байгууллага энэ хүүхдийн тосгонын өнчин хүүхдэд амьдрал, сурлагын шаардлага бүхий нөхцөл боломжийг ажил олох болтол нь хангах болно. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|