• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-10 09:49:30    
Вэнь Жябао Япон, БНСУ орж айлчлахаар Бээжингээс мордлоо

Хятадын Олон Улсын Радио

    БНСУ-ын ерөнхийлөгч Но Му хён, Японы ерөнхий сайд Абе Шинзогийн урилгаар Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 10-ны өдөр Япон болон өмнөд Солонгост албан ёсны айлчлал хийхээр Бээжингээс мордлоо.

    Өмнөд Солонгос бол ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ айлчлалын эхний орон болно, өмнөд Солонгост тэрээр ерөнхийлөгч Но Му хёунтай хэлэлцээ хйиж, БНСУ-ын улс төр, эдийн засаг худалдаа зэрэг салбарын зүтгэлтэдтэй уулзаж, тэд нартай Хятад БНСУ-ын тал бүрийн хамтын ажиллагаа болон түншийн харилцааг хэрхэн хөгжүүлэх асуудлаар санал бодлоо өргөн хүрээнд ярилцах болно. БНСУ-д айлчилж дуусаад, 11-ний өдөр ерөнхий сайд Вэнь Жябао Япон орж айлчлана. Энэ айлчлал нь түүний 7 жилийн дараа Японд хийж байгаа айлчлал болох юм. Японд айлчилж байгаа хугацаандаа Вэнь Жябао Японы ерөнхий сайд Абе Шинзотай хэлэлцээ хийж, Японы улс төр эдийн засаг худалдааны салбарын хүмүүстэй уулзах юм байна. Вэнь Жябао мөн Японы парламетад хандан яриа тавих юм байна. \Номин орчуулж, Буян хянав\