Яалусанбу мөрөн түүний 4 салбар урсгалын сав газрын бохирдолгүй экологийг хамгаалж, " урьдаар бохирдуулж, дараа нь засах" үзэгдэл гарахаас сэргийлэхийн төлөө, 9 тэрбум 240 сая юаний хөрөнгө мөнгө оруулж, эдгээр гол мөрний сав газрын бохирдлыг их цар хэмжээгээр засан өөрчилж нөхөн сэргээх үйл ажиллагаа Түвдэд хэрэгжиж байна.
" Нэг мөрөн дөрвөн голын сав газар" бол Түвдийн улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн чухал район юм. Энд тариалан мал аж ахуй хөгжиж, аж үйлдвэр ч тодорхой хэмжээний үндэс суурьтай болж, хот суурины хөгжил нэлээд түргэн байгаа боловч, байгаль орчныг бохирдуулж байгаа асуудал ч аажмаар гарч байна.
Төлөвлөгөөний ойрын хугацааны зорилтын дагуу, " нэг мөрөн дөрвөн гол"-ийн сав газрын гол болох хот суурины амьдралын бохир усыг цэвэршүүлэх хэмжээг 60%-д хүргэж, аж үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх хэмжээг 90%-д хүргэж, амьдралын хог хаягдлыг цэвэрлэх хэмжээг 85%-д хүргэх юм байна. / Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав/
|