Хятадын төвлөрсөн төсвөөс 2007-2010 онуудад 2 тэрбум 470 сая юань санхүүжүүлж, хөдөө нутгийн анхан шатанд соёлын мэдээ хангах ажлыг эрчимжүүлэх зорилготой "Соёлыг хамтаар эдлэх төсөл"-ийг дэмжихээр байна.
Хятадын холбогдох салбарууд 2002 оноос соёлыг хамтаар эдлэх төсөл зохион байгуулан хэрэгжүүлж, тариачдын шаардлагыг хангаж чадахуйц ном бичиг, хичээл сургалт, дуулалт жүжиг, кино, ялангуяа шинжлэх ухааны мэдлэг түгээмэлжүүлэх, хөдөө аж ахуйн техник мэргэжил зэргийг хөдөө тосгонд хүргэж, орчин үеийн алс зайны сургалтыг хөдөө тосгонд оруулан, интернэт кафе зэрэг соёлын газруудын хөдөө тосгонд үйлчилгээ явуулахыг урамшуулж байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|