11-ний өдрийн 11 цаг 27 минутад, Хятадын өөрөө судлан үйлдсэн "Хай Ян нэгдүгээр В" гэдэг дагуул нь Тайюаний дагуул хөөргөх төвөөс хөөрөн гарч, төлөвлөгөө ёсоор тойрог замдаа орсон байна.
Хятад улс 2002 онд "Хай Ян нэгдүгээр В" гэдэг тэнгис далайн анхны дагуулыг хөөргөсөн юм, тойрог замаараа нисч байгаа хугацаандаа уг дагуулаас тэнгис далайн хяналт шалгалтын их хэмжээний тоо баримт олсон юм.
Цаашдаа Хятад улс тэнгис далайн дагуулыг үргэлжлэн хөгжүүлэх бөгөөд "Хай Ян хоёрдугаар" гэдэг дагуулаа 2009 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа юм байна.\Алтаннавч орчуулж, Буян хянав\
|