• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-11 17:34:34    
Хаврын улирлын малын хөл хорьж бэлчээр сэлгэх цаг боллоо

Синьхуа Агентлаг

      10-ны өдөр, Хятадын Хөдөө Аж Ахуйн Яам нь ӨМӨЗР-ны Ордос хотын Хангин хошуунд 2007 оны хаврын улирлын малын хөл хорьж бэлчээр сэлгэх ажлыг эхлүүлэх ёслол хийлээ, энэ нь Хятадын хэмжээний тал нутгийн энэ оны хаврын улирлын малын хөл хорьж бэлчээр сэлгэх цаг болсныг харуулж байна.

      Хятад улс бол өргөн уудам тал нутагтай орон юм, тал нутгийн 400 сая шахам талбай нь бүх нутаг дэвсгэрийнхээ 40 хувь гаруйг эзэлж, дэлхийд 2-р байранд бичигдэж байгаа юм. Тал нутаг бол Хятадын эх газрын экологийн гол цогц, мөн хамгийн том цэлгэр ногоон өвс бэлчээрт халхавч юм. Малын хөл хорьж бэлчээр сэлгэх дүрэм бол тал нутгийн хамгаалалтын байгуулалтын чухал дүрэм юм. 2006 оны эцсийн байдлаар, Хятадын малын хөл хорьж бэлчээр сэлгэсэн талбай нь 100 сая шахам га-д хүрсэн юм байна.\Буян орчуулж, Цэцэн хянав\