• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-12 11:11:09    
Вэнь Жябао Японы үндэсний хуалд үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио

     Японд айлчилж байгаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 12-ны үдээс өмнө Японы үндэсний хуралд "Найрамдал хамтын ажиллагааны төлөө" сэдвээр үг хэллээ, энэ бол 22 жилийн хугацаанд Хятадын удирдах хүн Японы үндэсний хуралд анх удаа үг хэлж байгаа болно.

     Хятад Япон хоёр орон бол Ази болон дэлхийд их нөлөөтэй орон юм, Хятад Японы харилцааны байдал нь бүс нутаг, тэрчлэн бүх дэлхийд чухал нөлөө гаргах тул хоёр орон зохицуулга хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, зүүн хойд Азийн энх тайван болон тогтвортой байдлыг хамтаар хамгаалж, зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явцыг ахиулан, Ази тивийг хөгжүүлэн мандуулахын төлөө хүчлэн чармайх хэрэгтэй юм гэж Вэнь Жябао хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.

     Вэнь Жябао тэмдэглэхдээ, түүхийн шинэ нөхцөлд, Хятад Япон хоёр орны хооронд өдрөөс өдөр нэмэгдэж байгаа хамтын ашиг сонирхол оршиж, хамтаар тулан тэмцэх шаардлагатай чухал асуудлуудад тулгарч байна. Хятад Японы харилцааны сайн сайхан ирээдүйг нээхэд хоёр орны засгийн газар болон хоёр орны ард түмэн цуцалтгүй чармайх хэрэгтэй юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\