Гуанжөүгийн 101-р яармаг, даруй Хятадын импорт экпортын таваарын яармаг тус сарын 15—20-ны өдрүүдэд өмнөд нутгийн Гуанжөү хотод болно.
Энэ яармагийг уул нь Хятадын экспортын таваарын Гуанжөүгийн яармаг гэж нэрлэж байсан юм. Хятадын импорт экспортын худалдааны зохицонгуй хөгжлийг ахиулахын төлөө, энэ удаагаас эхлэн Гуанжөүгийн яармагийг Хятадын импорт экспортын таваарын яармаг гэж нэрлэх болсон юм.
Яармагийн хэвлэлийн төлөөлөгч 13-ны өдөр Гуанжөүд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, энэ удаагийн яармагт 36 улс орон, газар нутгийн 314 аж ахуйн нэгж оролцох бөгөөд үүнд хөгжлөөр хамгийн тааруухан орны 7 аж ахуйн нэгж багтаж байна гэж мэдэгдсэн байна. /Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав/
|