Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао БНСУ болон Японд хийсэн албан ёсны айлчлалаа 13-ны өдөр өндөрлөөд Бээжинд буцаж ирлээ.
Вэнь Жябаогийн энэ айлчлал нь Хятадын Ерөнхий сайдын долоон жил алслаад БНСУ болон Япон гэсэн хоёр чухал хөрш орондоо хийсэн айлчлал болохоор уг хоёр орны засгийн газар ард түмэн халуун дотноор угтаж хүндэтгэн зочилсон байна. Айлчлалын хугацаанд Ерөнхий сайд Вэнь Жябао БНСУ болон Японы удирдагчидтай хоёр талын харилцааг ахиулах талаар гүнзгий хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр орны улс төрийн нам, парламент, үйлдвэр худалдаа, соёл зэрэг салбарын зүтгэлтнүүд иргэдийн найрсаг байгууллагатай өргөнөөр уулзаж, "Хятад БНСУ-ын харилцааны жил" болон "Хятад Японы соёл биеийн тамир спортын харилцааны жил"-ийн арга хэмжээнд оролцож, Японы парламент зэрэг чухал газруудад илтгэл тавьсан байна. Ерөнхий сайд Вэнь Жябао бас уг хоёр орны энгийн иргэдтэй уулзан ярилцсан. \Урангоо орчуулж,Э.Цогзолмаа хянав\
|