Олны анхаарлын төвд байгаа Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолын бэлтгэл ажил эрчтэй явагдаж байна. Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах комисс ард олны саналыг авч, нээлтийн ёслолыг мэргэжилтнүүд болон ард олныг уялдуулах аргаар зохион явуулах юм байна.
14-ний өдөр Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах комиссоос мэдээлснээр, уг комисс холбогдох салбарын шилдэг боловсон хүчнүүдийг нээлтийн ёслолын арга хэмжээний хөтөлбөрийг бэлтгэх, техник технологийн ажил болон тоглолтод оролцуулах юм байна. Бас нээлт төгсгөлийн ажлын олон нийтийн төлөөлөгчдийн хэсэг байгуулж, адил бус үе шатанд өөр өөр арга хэмжээ авч нээлтийн ёслолд ард олныг өргөнөөр оролцуулах болно. Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах комиссын веб сайтад нээлтийн ёслолын тусгай булан нээж, ард олны саналыг хураах юм байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав\
|