Хятадын Түвдийн түүхэн дэх анхдагч орчин үеийн давхар гүүр- Лю-Ү давхар гүүрийн байгуулалтын ажил шувтарч, 5-р сарын 1-нд ашиглалтад орох гэж байна.
Лю-Ү давхар гүүр 1660 метр урт, 29 метр өргөнөөр зураг төсөл хийгджээ. Уг давхар гүүр байгуулагдсанаар Лхас голын өмнө умарт эргийг холбох болно. Сы чуань- Түвд, хөхнуур-Түвдийн авто зам, хотын дүүрэг болон галт тэрэгний буудал хүрэхэд 6 машин зэрэгцэн явж болох энэ гүүрээр дамжин өнгөрөх болно. Энэ нь Лхас хотын зам харилцааны дарамтыг багасгах, өөртөө засах районы тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэж мэргэжилтэн танилцуулж байна. /Баясгалан орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|