Хөхнуурын Олон улсын шүлэг дууны анхдугаар наадам 8-р сард Хятадын баруун нутгын ХөхНуур мужийн төв Ши Нин зэрэг газар болохоор байгааг сурвалжлагч 16-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн байна.
Дуу шүлгийн энэ наадмыг Хятадын шүлэг дууны нийгэмлэг болон ХөхНуур мужийн ардын засгийн газраас хамтран зохион байгуулж байна. 4 хоног болох уг үйл ажиллагаанд Франц, Италь, Америк, Япон, Англи, Грек зэрэг улс орон бүс нутгийн 100 гаруй нэрт яруу найрагчид яруу найраг дууны чуулга уулзалт, дуу хөгжмийн концерт зэрэг арга хэмжээнд оролцох юм байна. /Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|