Хятадын баруун нутгийн Шинжаны Алтай, Кийтэн зэрэг 5 хот Азийн Хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийг ашиглан, олон нийтийн зам харилцааны нөхцлийг сайжруулан, орон нутгийн иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлж, хотын ерөнхий хүчин чадлыг сайжруулан, тухайн нутгийн эдийн засгийн хөгжлийн хурдцыг түргэтгэхээр байна.
Шинжаны Уйгарын өөртөө засах районы хөгжил өөрчлөлтийн хорооны танилцуулснаар, өнөө өөртөө засах районы засгийн газар Азийн Хөгжлийн банктай зээлийг ашиглан хотын зам харилцааны дэд бүтцийн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх меморандумд гарын үсэг зурж, 100 сая ам.долларын зээл авч Алтай, Кийтэн, Цанж, Турпан, Хамил зэрэг 5 хотын нийтийн үйлчилгээний зам харилцааны нөхцлийг сайжруулах юм байна. Өнөө Азийн Хөгжлийн банкны техникийн тусламж үзүүлэх хэсгийн мэргэжилтнүүдэд Шинжанд урьдчилсан бэлтгэл ажлаа эхлүүлжээ, хэрэв ажил нь урагштай болбол зээлийн төсөл нь 2008-ны эхний хагас жилээс эхлэн хэрэгжих юм байна.\Уртнасан орчуулж, Урангоо хянав.\
|