Хятадын импорт экспортын барааны 101-р яармаг--худалдан авахад тус төхөм үзүүлэх нэгдсэн төв 16-ны өдөр Хятадын өмнөд нутгийн Гуан Жөү хотноо байгуулагдсан байна. Уг байгууллагын зорилго нь НҮБ-ын худалдан авах байгууллага болон Хятадын аж ахуйн нэгжийн хооронд бараа нийлүүлэх зам суваг нээн өгч, Хятадын аж ахуйн нэгжүүдэд НҮБ-ын худалдан авах үйл ажиллагаанд нь оролцоход нь тус төхөм үзүүлэх гэсэн болно.
НҮБ-ын худалдан авах хэлтсийн худалдан авах төв байрны дарга Явар хан хэлэхдээ, Хятадын бүтээгдэхүүн чанар сайн үнэ хямд, иймээс Хятадын зах зээлээс адил хэмжээний мөнгөөр олон бүтээгдэхүүн худалдан авч болно. Энэ худалдан авахад тус төхөм үзүүлэх төвөөр дамжин Хятадын нэн олон аж ахуйн нэгжүүд НҮБ-ын худалдан авах үйл ажиллагаанд оролцохыг хүсч байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж,Баясгалан хянав.\
|