Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 17-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Азийн Делта банкд хаагдсан Хойд Солонгосын мөнгөний асуудлыг сайтар зохицуулж, 2-р сарын 13-ны хамтын баримт бичгийг хэрэгжүүлэхийг баталгаажуулахын төлөө, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын хэлэлцээрийн холбогдох талууд зөвшилцлөө эрчимжүүлж идэвхтэй хүчин чармайлт гаргаж байна гэжээ.
Хятадын тал өнгөрснийхтэй адилаар холбогдох талуудтай зөвшилцөж, ойлголцож, зохицуулж, 6 талын хэлэлцээг ахицтай болгоход үргэлжлэн хүчин чармайлт гаргах болно гэж Лю Жяньчао илэрхийлжээ.\Уртнасан орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|