Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао Пакистаны Ерөнхий сайд Азизтай 17-ны өдөр Бээжинд хэлэлцээ хийсэн байна. Хятад Пакистаны олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хоёр тал нийтлэг ойлголтод хүрсэн байна, хамтаар чармайж байгаад хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд хүртэл дээшлүүлэхийг хоёр тал зөвшөөрсөн байна.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэлцээний явцад хэлэхдээ, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ үе шатандаа орсон байна. Пакистантай уламжлалт найрамдлаа бэхжүүлэн, хамтын ажиллагаагаа бүх талаар гүүнзгийрүүлэх бол Хятадын засгийн газрын хэлбэрэлтгүй баримтлах чиг шугам мөн гэжээ./Рэнчинсоо орчуулж, Баатар хчнав/
|