Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Тан Жя-шжань 17-ны өдөр Бээжинд Кубагийн гадаад харилцааны яамны сайд Рокуертай уулзах үе хэлэхдээ, Хятад Куба хамтаар чармайж байгаад хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг шинэ үе шатанд хүртэл түлхэн ахиулахыг хүсч байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, хоёр тал дээд зиндааны хэлхээ холбоогоо хэвээр байлгаж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан ашигтай байхыг биелүүлэн, хамтын ашиг сонирхолыг хамгаалахыг Хятадын тал хүсч байна гэжээ./Рэнчинсоо орчуулж, Баатар хянав/
|