• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-18 15:00:39    
Галт тэрэгний хурдыг зургаа дахь удаагаа нэмлээ

CRI

      Хятад улс 18-ны тэг цагаас галт тэрэгний хурдыг зургаа дахь удаагаа нэмэгдүүллээ. Ингэснээр галт тэрэг цагт 200 км хурдлах юм байна.

      Энэ удаа галт тэрэгний хурд нэмснээс хойш, цагт 120 км-ээс дээш хурдтай төмөр замын шугамын хэмжээ нь 22 мянган км-т хүрнэ. Үүний дотор цагт 200 км-ээс дээш хурдтай төмөр замын шугам 6000 гаруй км-т хүрэх юм байна.

      Энэ удаа галт тэрэгний хурдыг нэмснээр зорчигч тээвэр болон бараа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, ард иргэдэд үр өгөөж хүртээж, зам тээврийн ерөнхий системийн хөгжлийг ахиулахад ашигтай юм гэж Хятадын зам тээврийн нийгэмлэгийн орлогч дарга Ван Дэрүн үзэж байна.

      1997 оноос хойш Хятад улс галт тэрэгний хурдыг 5 удаа нэмэгдүүлжээ. \Баясгалан орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\