Хятадын төв банк--Хятадын Ардын банкны орлогч дарга Сү Нин 18-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Төв банк үр ашиштай арга хэмжээ авч, 2008 оны Бээжингийн олимпийн наадамд оролцох олон орны баг тамирчдад төлбөр тооцоо хийхэд дөхөм дөт үйлчилгээ хангах болно гэжээ.
Сү Нин хэлэхдээ, Хятад улс Олимпийн наадмын тэмцээн явагдах хотуудад банкны карт хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх, Олимпийн наадмын хугацаанд гадаад дотоодын картаар төөлбөр тооцоо хийх хэрэглэгчдийн хэрэгцээг хангах бөгөөд үүний зэрэгцээ бэлэн мөнгийн бус төлбөр тооцоо хийх чадавхыг өргөтгөж, гадаадын зочдын гадаад валют солих, жууллалын гуйвууллага болон цахим гуйвуулага хийх зэргийн үйлчилгээ хангах болно гэжээ.\Уртнасан орчуулж, Урангоо хянав.\
|