Герман нэг Хятадын бодлого баримтлана гэж Хятадад айлчлаж байгаа Германы батлан хамгаалахын сайд Фган Жосеф Жунг 18-ны өдөр онцолсон байна.
Бээжинд Хятад улсын орлогч дарга Зэн Чин-хунтай уулзах үе тэрээр хэлэхдээ, Герман Хятад хоёр орны армийн харилцаа сүүлийн жилүүдэд түргэн хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа өдөр ирэх тусмаа нягтран, олон улсын үйл хэрэгт өргөн их хамтын ашиг сонирхолтой болсон байна. Герман энэ онд Европын холбооны дарга орон болсон, Европ Хятадын харилцааг түлхэн ахиулахын төлөө нааштай үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ./Рэнчинсоо орчуулж, Баатар хянав/
|