Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 17-ны орой сурвалжлагчийн асуултанд хариулахдаа, Америкийн Виржиния аж үйлдвэрийн их сургуульд гарсан буудлагын хүнд ноцтой хэрэгт Хятадын тал цочирдож байгаа бөгөөд энэхүү балмад ажиллагааг хатуу зэмлэн буруушааж байна гэжээ.
16-ны өдөр Өмнөд Солонгосын 23 настай оюутан Америкийн Виржиния аж үйлдвэрийн их сургуулийн дотуур байр болон хичээлийн давхар байшинд олон хүнийг буудан хороож, энэ хэрэгт буудагчийг багтаагаад наанадаж 33 хүн амь насаа алдаж, 20 гаруй хүн шархадсан байна.
Лю Жяньчао хэлэхдээ, Хятадын тал эндэгсдийг харуусан гашуудаж байна, Америкийн засгийн газар болон иргэд, ялангуяа эндэгсдийн ар гэрийнхэн болон шархадсан хүмүүстэй уй гашууг нь хуваалцаж байгаагаа илэрхийлж байна, шархадсан хүмүүсийн түргэхэн илааршихийг ерөөж байна гэжээ. Хятадын Гадаад хэргийн сайд Ли Жаошин ч Америкийн төрийн нарийн бичгийн дарга К.Райст цахилгаан илгээж сэтгэлээ хуваалцаж байгаагаа илэрхийлсэн байна.\Уртнасан орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|