2008 оны Бээжингийн олимпийн наадмын хугацаанд хилийн шалган өнгөрүүлэх журмыг хялбарчлах боломжитой гэж Хятадын Нийгэмийг аюулаас хамгаалах яамны хилийн шалган өнгөрүүлэх ажлын удирдах газрын орлогч дарга хатагтай Жү Жичин 19-ний өдөр Бээжинд илэрхийллээ.
Тэрээр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын хилийн шалган өнгөрүүлэх ажлын удирдах дүрмийн дагуу, хилийн шалгах өнгөрүүлэх , гааль, эрүүл ахуй халдбар судлал зэрэг гурван байгууллага ажиллаж байна. Иймээс хилээр орж гарах зорчигчид гурван зүйлийн хүснэг бөглөх шаардлагатай байдаг. Олимпийн наадмын хугацаанд хилээр орж гарах хүний тоо эрс нэмэгдэх хэрэгцээ шаардлагад зохицуулан зорчигчидад дөхөм үзүүлэхийн төлөө Хятадын холбогдох салбар холбогдох журмыг хялбарчлах явдлыг судалж байна гэжээ. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|