Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Суданы Дарфурын асуудлаар холбогдох талууд өнөө нэн олон бүтээлч арга хэмжээ авах ёстой, харин хориг тавих тухай ярилцах цаг биш юм. Холбогдох талуудын тохиролцсон нийтлэг ойлголт түргэн хэрэгжхийг Хятадын тал хүсч байна гэжээ.
Лю Жяньчао мөн өдөр хийлэгсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Суданы засгийн газар Дарфурт НҮБ-ын болон Африкийн холбооны холимог хүчин байршуулах хоёр дохь шатны төслийг сүүлийн үе тал бүрээр хүлээж авсан, энэ бол маш идэвхитэй ахиц юм. Дарфурын асуудал ийм нааштай ахицтай болж байгаа үеээр талууд нэн олон бүтээлч арга хэмжээ авч, холбогдох нийтлэг ойлголтыг хэрэгжүүүэх ёстой гэжээ.\Уртнасан орчуулж, Цэцэн хянав\
|