Хятадын Түвдийн Будла ордныхон 19-ний өдрөөс "5,1"-ний амралтын долоо хоногийн хамт олны тасалбарыг зарж эхлэв. Хамт олны тасалбарын хэмжээг өдөрт 1600 ширхгээр хязгаарлаж байгаа юм байна.
Энэ жил Түвдэд давхардсан тоогоор 3 сая жуулчин хүлээж авахаар төсөөлж байна. Аялал жуулчлалын улирал тохож байгаагийн хирээр Будла ордонтой танилцагч жуулчин олширсоор байна. Энэхүү эртний барилгыг сайн хамгаалахын тулд 4-р сарын 14-нээс будла ордонтой танилцагч жуулчдыг тоо цагаар хязгаарлаж байна. /Баясгалан орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|