Хятадын баруун нутгийн Хөхнуур муж Хөхнуураас Түвд хүрэх төмөр замын гараа авсан Ши Нин хотод хятад түвд эмийн материал эм бэлдмэлийн тусгай зах байгуулахаар төлөвлөж байна. Өнөө уг төлөвлөгөө нь газар сонгох шатандаа байна. Энэ зах байгуулагдвал Хятадын баруун хойт нутгын хятад түвд эм бэлдмэлийн хамгийн том зах болох боломжитой юм.
Хөхнуураас Түвд хүрэх төмөр зам нэвтэрснээс, үндэстний онцлогтой түвд эм бэдлмэлийн нэр нөлөө тасралтгүй дээшилж, зах зээлийн хэрэгцээ тасралтгүй өргөжисэн байна. /Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|