• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-23 11:00:09    
Хятад улс нь дэлхийд аялал жуулчлалын зах зээлийн хамгийн ирмүүн хөгжиж байгаа орон болов

Жун Шин Агентлаг

    Хятадын Хотын Эдийн Засгийн Судалгааны Нийгэмлэгийн орлогч дарга Ван Маолинь 23-ны өдөр дорнод нутгийн Ү Ши хотод хэлэхдээ, Хятад улс нь дэлхийд аялал жуулчлалын зах зээлийн хамгийн ирмүүн хөгжиж байгаа орон болсон байна гэжээ.

    Мөн өдөр болсон "Хятадын аялал жуулчлалын салбар дахь өрсөлдөх хүчин ихтэй 100 хүчирхэг хотын дээд хэмжээний чуулга уулзалт" дээр, Ван Маолинь хэлэхдээ, 2006 онд Хятадын аялал жуулчлалын ажил төрлийн нийт орлого 893 тэрбум 500 сая орчим юаньд хүрч, 2005 оны мөн үеийнхээс 16% гаруйгаар өслөө. Урьдчилсан төсөөллөөр, энэ онд Хятадын аялал жуулчлалын ажил төрлийн нийт орлого 1 триллион орчим юаньд хүрэх болно. Аялал жуулчлалын ажил үйлс нь Хятадын улс ардын эдийн засгийн тулгуур аж ахуй болсон төдийгүй бас үндэсний ерөнхий хүчин чадлын чухал биелэл болсон байна гэлээ.

    Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятад улс нь дэлхий нийтийн анхаарлыг татсан олон улсын аялал жуулчлалын чухал орон бөгөөд жуулчлагсдын үүсвэр газар болж, бас дэлхийн хамгийн их цар хэмжээ бүхий дотоодын аялал жуулчлалын зах болоод байна. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\