• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-23 11:01:25    
Олимпийн нандигнан хадгалсан эдүүдийг Хятадад дэлгэн үзүүлэх юм байна

Синьхуа Агентлаг

    Олон улсын олимпийн хорооны олимпийн музейд байгаа 700 гаруй ширхэг нандигнан хадгалсан эдүүдийг Бээжингийн олимп болтол нэг жил үлдээд байгаа хугацаанд, бүх хятадын хэмжээнд дэлгэн үзүүлэх болно.

    Танилцуулснаас үзвэл, Швейцарын Лозане дахь олимпийн музейд байгаа нандигнан хадгалсан эдүүдийг 8-р сарын 8-наас Хятадад орон нутгуудад хүргэх, жилийн хугацаатай байлгах гэсэн олимпийн гол сэдвээр өргөн хэмжээний дэлгэн үзүүлэх ажиллагаа өрнүүлэх болно. Үүнд удаа дараагийн олимпид хэрэглэж байсан бамбар, медаль, бэлэгдлийн зүйлийг хамруулсан үзэсгэлэнг юуны өмнө Бээжинд зохион явуулж, дараа нь Тянжинь, Шанхай, Наньжин, Гуанжөү зэрэг 14 хотод дэлгэн үзүүлэх болно.

    Олон улсын олимпийн хорооны дарга Роге энэ ажиллагаанд баярын үг илгээж, олон улсын олимпийн хорооны олимпийн музейн нандигнан хадгалж байгаа эдүүдийг Хятадад дэлгэн үзүүлэх нь олимпийн музейг анх удаагаа Хятадад ажиллуулж, Хятадын ард түмэнд олимпийн эрхэм дээд үнэ өртгийг таниулж байгаа юм. Бүх дэлхийнхэнтэй хамтаар олимпийн хүсэл мөрөөдлийг биелүүлье гэжээ. \Урьхан орчуулж, Буян хянав\