Өөрчлөлт оруулсны дараахи хятад хэлний түвшний шалгалт 21-нээс 22-ны өдөр Хятадын 40 гаруй хотод боллоо. Гадаадын 35 мянган сурагч энэ шалгалтад оролцож, хамгийн олон хүн оролцсон шалгалт болсон байна.
Хятад хэлний түвшний шалгалт нь эх хэл нь хятад хэл бус хүмүүсийн хятад хэлний түвшинг тогтоохын тулд Хятад улсын хийж байгаа үндэсний хэмжээний стандартчилсан шалгалт юм. Өөрчлөлт оруулсны дараахи уг шалгалт нь хэлний ерөнхийлсөн чадвар болон харилцах чадварыг түлхүү анхаарсан шинэ сэдвийн хэлбэрийг оруулсан бөгөөд уг шалгалтын өнөөгийн 11 зэрэглэлийг нь анх, дунд, дээд зэрэг 3 зэрэглэл болгон өөрчилжээ. Энэ шалгалтыг сурагчдын зонхилох нь сайнаар үнэлж, энэ нь хятад хэлний түвшинг маш сайн шалгаж чадна гэж үзсэн байна. \Урьхан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|