• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-24 14:26:04    
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн тоо 5 сая шахам боллоо

Рэнь Минь Ри Бао Сонин

      Хятадын Үйлдвэр, Худалдааны Засаг Захиргааны Удирдлагын Үндэсний Ерөнхий Газрын 23-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтын 2006 оны эцсийн байдлаар, Хятад улс хувийн хэвшлийн 4 сая 981 мянган аж ахуйн нэгжтэй болсон нь 2005 оныхоос 680 мянгаар нэмэгдэж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нь бүх Хятадын аж ахуйн нэгжийн нийт тооны тал хувиас илүүг эзэлсэн байна.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятадын хувийн хэвшлийн зонхилох аж ахуй нэгж нь голдуу үйлдвэр, бөөний болон жижиглэнгийн худалдааны ажил төрөл эрхэлж байна. Зах зээл аажмаар нээлттэй болохын хирээр, хувийн хэвшлийн цөөнх аж ахуйн нэгж эрчим хүч, банк санхүүгийн болон олон нийтийн барилга байгуулалт зэрэг дэд бүтцийн салбар руу ажиллагаагаа хөгжүүлж байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 10 хувь нь хилийн чанадын аж ахуйн нэгжтэй хөрөнгө нийлүүлэх хамтын ажиллагааны харилцаа тогтоожээ. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\