Олон улсын пара олимпийн хорооны дарга Филип Гравен 23-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Бээжингийн пара олимпийн наадмын бэлтгэл ажлын талаар би сэтгэл хангалуун байна, үүний зэрэгцээ Бээжингийн пара олимпийн наадмын тасалбар маш сайн борлуулагдана гэж төсөөлж байна гэжээ.
Пара олимпийн 13-р наадам 2008 оны 9-р сард Бээжинд болно. Тасалбарын ажлын төлөвлөгөө нь хүмүүсийн анхаарах гол зүйл болсон байна, өнөө Олон улсын пара олимпийн хороо нь Бээжингийн олимпийг зохион байгуулах комисстой уг асуудлаар гүнзгий хэлэлцэж байна. Бээжингийн пара олимпийн тасалбарын бүх борлуулалт 1 сая 500 мянгаас давж магадгүй бөгөөд Сиднейн пара олимпийн наадмын үед борлуулсан 1 сая 200 мянган тасалбарын түүхэн амжилтаас ч давах болно хэмээн Филип Гравен төсөөлж байна. \Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав\
|