• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-24 16:46:58    
Хятадын оюуны өмчийн эрхийн асуудлаар ДХБ-д зарга мэдүүлсэн нь оюуны өмчийн эрхийн салбарын хамтын ажиллагаанд нөлөөлнө

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Ерөнхий сайдын орлогч хатагтай Ү И 24-ний өдөр Бээжинд болсон Хятадын оюуны өмчийн эрхийн асуудлаархи дээд хэмжээний чуулга уулзалт дээр хэлэхдээ, Хятадын оюуны өмчийн эрхийн асуудал, ном хэвлэлийн зах зээлд орох зөвшөөрлийн асуудлаар Америк Дэлхийн Худалдааны Байгууллагад зарга мэдүүлсэн нь Хятад Америкийн оюуны өмчийн эрхийн хамтын ажиллагаанд нөлөөлөх болно гэлээ.

     Оюуны өмчийн эрхийн асуудал нь дэлхий нийтэд тулгарч байгаа хамтын асуудал юм. Хөгжсөн зарим улс орнуудын энэ талаархи анхаарлыг Хятад улс ойлгож байгаагийн зэрэгцээ, Хятад улсын гаргаж байгаа уйгагүй хүчин чармайлт болон хөгжил дэвшлийг голчоор харахыг тэдгээр орнуудад хүсч байна гэж Ү И тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж Э.Цогзолмаа хянав.\