
Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 24-ний өдөр Оросын экс Ерөнхийлөгч Борис Ельциний нас барсанд гүнээ гашуудаж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн өдөр хийлгэсэн Гадаад хэргийн яамны хэвлэлийн бага хурал дээр, Лю Жяньчао хэлэхдээ, Оросын экс Ерөнхийлөгч Борис Ельцин Орос,Хятад хоорондын харилцааг маш их чухалчилж, Хятад Орос хоёр орны харилцааны хөгжилд гарамгай хувь нэмэр үзүүлсэн юм. Борис Ельцин нас барснаар Хятад улс нэг сайн найзаа алдлаа гэжээ.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин 76 насандаа 23-ний өдөр таалал төгссөнийг мэдээлсэн байна. \Урьхан орчуулж, Э.Цогзолмаа хянав.
|